СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ АЖЛУУД

КОНСТРУКТОР ЗОХИОН БҮТЭЭЛТ

КОНСТРУКТОР ЗОХИОН БҮТЭЭЛТ

Өсвөр насны хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн дэвшилттэй танилцах зорилготой.

"4D FRAME ТЭМЦЭЭН”

"4D FRAME ТЭМЦЭЭН”

Математик, байгалийн ухаан,дизайн технологи гэх мэт хичээлүүдийг интеграцчилж тоглоомын аргаар сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.Дараах 3 төрөлд зохион байгуулдаг. Бага насны ангилал - машин, дүүгүүр Дунд насны ангилал - аврагч машин Ахлах насны ангилал - гүүр

ТАЕКВОНДО

ТАЕКВОНДО

ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ

ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ

Зорилго: Суралцагчдыг судалгааны ажилд татан оролцуулах, тэднийг үзэл бодлоо нэгтгэн дүгнэх, бусадтай хуваалцах, бичих, илтгэх, чадварт сургахад оршино.

СОЛОНГОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД

СОЛОНГОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД

Жил бүр Улаанбаатар бүрэн дунд сургуулийн нэрэмжит Солонгос хэлний олимпиадыг нийслэлийн хэмжээнд явуулж хэвшлээ. Олимпиад 5 төрөлд зохион байгуулагдсан. Үүнд: Зохион бичлэг 5-12 дүгээр анги, Яриа 5-12 дүгээр анги, Цэвэр сайхан бичиг 3-7 дугаар ангиь, Түвшин тогтоолт 3-12 дугаар анги, Найрал дуу 3-12 дугаар анги

"ЯВГАН АЯЛАЛ"

"ЯВГАН АЯЛАЛ"

Сурагчдыг тэсвэр хатуужилд сургах, эх орноо хайрлан хамгаалах төлөвшилтэй болгох зорилгоор “Улаанбаатар-Батсүмбэр-Улаанбаатар” маршрутаар 2 шөнө 3 өдрийн аяллыг зохион байгуулав.

САЙН ҮЙЛСИЙН АЯН

“Хариу нэхээгүй тус” Сурагч бүрийг эх оронч, хүнлэг сайхан сэтгэлтэй нийгэмд аль ч талаар ажиллаж амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Хариу нэхээгүй тус аян” ыг 8 дах жилдээ 4 чиглэлээр зохион байгууллаа.

ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС -1

А яны хүрээнд Шархадны IX хороонд амьдардаг 5 ам бүл нэг айлыг сонгон авч туслав. Энэ айлд 1 машин нүүрс , 1-2 сар хэрэглэх хүнсний зүйл ,гишүүн бүрт бэлэг , эмээд дулаан хөнжил, ор дэрний хэрэглэл, бэлэн мөнгөний хандив үзүүлэв.

ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС -2

“Ном бэлэглэе!” аяны хүрээнд гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасагт эмчлүүлж байгаа 18 хүүхдэд бэлэг , түлэнхийн тасгийн номын санд 200 ном бэлэглэв. Эмчлүүлж буй хүүхдүүдэд нэн шаардлагатай тосон сетик, уян боолтыг тухайн үед эмчлүүлж буй хүүхдүүдийн тоогоор хандивлав.

ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС -3

“Халуун хоол, халуун сэтгэл” аяны хүрээнд ТҮК –ийн ажилчдад ажлын талбар дээр нь очиж халуун аарц, халуун хоолоор үйлчлэв. Манай сургуулийн орчныг цэвэрлэн үйлчилдэг БЗД – ийн ТҮК-ийн 20 орчим ажилчинд халуун аарц, халуун сэндвичээр үйлчилж, ажилчин бүрт шинэ жилийн бэлэг (1 хүүхдийн) бэлэглэв.

ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС - 4

“Хайрын Бэлэг” аяны хүрээнд 120 хүртэл хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг бэлдэж баяр хөөрийг бэлэглэв.Энэ аяны хүрээнд сургууль дээр нууц камер ажиллуулж ямар ч үед зөв сайн үйлсийг үйлддэг ёс зүйтэй сурагчид болох 15 хүүхдэд “Сайн үйлсийн эзэн” талархал гардуулж бэлэг өгөв. Мөн Налайх дүүргийн 4-р хорооны Алтайн гудманд амьдардаг олон хүүхдүүдтэй гэр бүлүүдээр явж, мөн гудмаар явж шинэ жилийн бэлэг тараав.